Өглөө өдрийн сонин гарчиглаж суутал Хоёр настай хүү машины хаалгаар унаж амиа алджээ гэсэн гарчигтай нийтлэл байна. Мөөмнөөсөө ч гараагүй нялх амьтан аав ээжийнхээ санамсар болгоомжгүйгээс харамсалтайгаар амь насаа алджээ гэжээ. Манайхан энэ тал дээр анхаарлаа хандуулж бага насны хүүхдийг тусгай сандал суудалд суулгаж замын хөдөлгөөнд орох, хэрвээ тусгайлсан бэхэлгээтэй сандал дээр суулгахгүй замын хөдөлгөөнд орсон тохиолдолд жолоо барих эрхийг нь хасдаг ч юм уу дүрэм журам батлаад дагаж мөрдөх цаг нь болсон байна."Дуусдаггүй ярих сэдэв бас л ..." цааш унших »

Энэ үйлчилгээнд явж байгаа таксинууд нээрээ арай дэндүү байнаа. Жоохон цэвэрхэн байж болдоггүй юм байх даа. Хүнд үйлчилж байж, ороод суухад нуль тоос шороо хар юм уу цагаан хувцастай суусан бол буухад заавал нэг асуудал. Харж харж гар өргөнө суух гэхээр л суудлын бүрээснээс эхлээл аймаар бохир таны машин заваан учраас би сууж чадахгүй нээ гэвэл ёстой алуулах байхдаа. Би таксинд суухдаа дандаа арын суудалд суудаг. Арын суудал дээр дээл, газар дэвсэж байсан болов уу гэмээр хивс дорож байх нь энүүхэнд. За тэгээд үнэр танар гээд л жолооч нь бас зам мэдэхгүй ээ. Айн хаана байдгын гээд л эхэлнэ шүү дээ. Дээрээс нь зорчигчтой байж тамхи татна. Км-ын дагуу мөнгөө авахгүй ихэвчлэн илүү авна. Албан ёсны такси компанийн такси маш бага юм шиг санагддаг. Зарим үед эрсдэлтэй санагддаг. Машины дугаарыг тэр болгон хараад сууж амждаггүй болохоор буух эзэн буцах хаяггүй таксинд сайн дураараа ороод суучихна.
Би чинь одоо яагаад байгаагаа бөөр ойлгохоо болилоо. Сүүлийн үед нэг л сэтгэл тавгүй. Өөрөө өөртөө онош тогтоогоод л би яах аргагүй ганцаардаад байна. Бодсон санасан бүхэн нэг л эсрэгээрээ байгаад. Сэтгэл ханамж бол бүүр байхгүй болсон. Ном уншаад, сайхан дуу сонсоод сэтгэл сэргэх биш ходоодны хавьцаа хөндүүр оргиод шаналгаатай байдаг боллоо. Элдэв юм бодох хэт их завтай байгаад байна уу? 



